Хадмууд юу хүсдэг вэ?
Хадамтайгаа сайн харьцаатай хүмүүс ховор байдаг. Хадмуудыг тэвчишгүй ааштай, хэрэгт дуртай, тэр бүү хэл чөтгөр шулам шигээр ярих нь бий. Гэвч хадам аав ээж болно гэдэг амаргүй байх нь мэдээж.
Ялангуяа та өөрөө хүүтэй бол хэзээ нэгэн цагт бэртэй болох нь гарцаагүй. Ингэхэд хадам ээжүүд бэрээсээ юу хүсч байдаг юм бол?
1. Өөрийг нь хөндлөнгийн хүн гэж үзэхгүй байх.
Хадмуудыг буруутгадаг нийтлэг зүйл нь хүүхдүүдийнхээ хувийн амьдралд хөндлөнгөөс оролцдог гэдэг. Гэвч ихэнх хадам ээжүүд хүүхдээ өсгөх, хоол хийх арга барилыг нь шүүмжилж, бэрийнхээ амыг таглахаа хойш тавьдаггүй аж. Эмэгтэй хүн гэр орныхоо ажлыг хэнээр ч заалгахгүй, хэний ч гар оролцуулалгүй хийхийг хүсдэг боловч яг энэ шалтгаанаар хадам ээжийгээ ад үзэж болохгүй аж. Түүнд амьдралын арвин туршлага байгаа гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Ажил, гэр, хүүхэд гээд юуны ч тухай асуусан тэр энэ бүхнийг өөртэй чинь хуваалцахаас татгалзахгүй.
2. Хадам ээжийгээ битгий ярианы сэдэв болгож бай.
Нөхэртэйгээ муудалцсан үедээ хадам ээжийг оролцуулах нь яавч сайн зүйл биш. Үүний оронд хадам ээжтэйгээ
3. Өөрийгөө хүүгийнх нь сонгосон бүсгүй гэдгийг хадамдаа ойлгуул.
Та хүүд нь анхны харцаар дурлаагүй бол хадам ээждээ анх таалагдаагүйгээ тоох хэрэггүй. Түүнд энэ өөрчлөлтийг ойлгож, өөрийн чинь тухай сайн мэдэх боломж олго.
4. Хадмуудаа гай мэт үзэх хэрэггүй.
Хүүдээ амь шигээ хайртай эхчүүд бэрээ тоохгүй байх нь элбэг. Учир нь ээж нар хүүгийнхээ амьдралд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй ч хүүдээ санаа тавихгүй байж чадахгүй. Хадам ээж хүүтэйгээ дотно байдаг бол үүнийг сайнаар хүлээн авч сур.
5. Нөхөртөө бүхнийг даатгах гэж бүү оролд .
Ээж нарын хувьд хүү нь бүхнээс илүү боловч хүүг нь хэн нэгэн ертөнцийн төв гэж бодохыг тэввихгүй байж мэднэ. Тиймээс нөхрөө найз нөхөд, сонирхол, ажлаараа солих хэрэггүй. Та аз жаргалтай байж гэмээнэ нөхөрт чинь ирэх дарамт төдий чинээ багасч гэр бүл чинь аз жаргалтай байна.
6. Өөрийнхөө талд бат зогс.
Хадам үргэлж хүүгийнхээ талд ордог гэж та бодож байж магад. Гэвч хадам чинь таны тухай ч бас бодож байгаа. Бас хүү нь ханьдаа тоомжиргүй хандахыг ч бас хүсэхгүй л лав. Тиймээс юу хийхээ нөхрөөрөө үргэлж битгий заалгаж бай.