2011-05-27
Гэрлэлтийн шок

Гэрлэлтийн шок

Шинэхэн гэрлэсэн хосын эхний жил баяр жаргалаар дүүрэн гэж та бодож байна
уу ? Мэдээж тийм. Гэхдээ диваажин шиг тэр ертөнц гэнэтийн зүйлсээр ч дүүрэн байх болно. Юу гэдгийг нь мэдмээр байна уу?
1 дэх шок

Та жин яльгүй жин нэмнэ.
Хуримын бөгж зүүх хүртлээ та жингээ барих гэж хичээж байсан бол гэрлэсний дараа жин нэмж байгаадаа санаа зовохоо ч болино. Жин нэмэх ямар амархан гэдгийг харж байна уу? Жаахан жин нэмээ л биз?
Жин нэмэх нь шинэхэн гэрлэсэн хосуудад тохиолддог л зүйл. Амьдралд гарч буй шинэ өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч байхыг сэтгэл зүйчид зөвлөж байна.
2. дахь шок
Найзууд цөөрнө
Таныг найз охидын бүхэл бүтэн армитай ганц бие бүсгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Гэрлэсний дараа олон зүйл амьдралаас чинь учир битүүлгээр алга болно. Хэрэв та найзуудаа баасан гарагийн үдэш хундага юмаар дайлахгүй л бол тэд бараагаа харуулахаа болино.
Гэхдээ санаа зоволтгүй. Сайн найзууд хэзээд хажууд байдаг. Гэхдээ тэднийг байдаг гэдгийг та өөрөө мартчихгүй бол шүү дээ.
3. дахь шок
Сексийн амьдралд цонх гарч ирнэ
Гэрлэлтийн эхний жил хосуудын сексийн амьдрал баяр хөөр, дур тачаалаар дүүрэн байдаг. Гэвч секс хийхийн оронд угаалга хийхийг хүсэх өдөр хэзээ нэгэн цагт ирнэ. Эсвэл зурагтаар гарах киног сексээс илүүд үздэг болно. Яах хэрэгтэй вэ гэж үү? Яах ч хэрэггүй. Судалгаанаас харахад гэрлэсний дараа хосууд ганц бие байсан үеээсээ илүү сексийн туршлагатай болдог. Энэ харилцаа нь гэрлэлтийг бат бөх хэвээр авч явдаг байна.
4 дэх шок
Гэрлэсний дараа зургаан сарын турш шинэхэн хосууд аяга таваг хэрэглэдэггүй. Яагаад гэж үү? Шинэхэн гэрлэсэн хосуудын гэрт аяга таваг, гал тогооны хэрэгслүүд нь хайрцаг савнаас нь гаргаагүй байхыг та лав харсан байх.
Бие биедээ эрхлэх, найзууд, ажил гээд зав гарахгүй байгааг чинь бүгд мэднэ. Гэхдээ аяга тавгаа гаргаж, хэрэглэж сурсан нь дээр.
5 дахь шок
Та аяга тавгаа угааж, нөхөр чинь эвдэрсэн зүйлсээ засна
Хэрэв та хоёрын хэн хэн нь гэрийн ажил хийхээс дургүйцдэггүй бол ажлаа 50/50 –иар хуваарилж авах нь шударга. Ингэвэл хэн хэн нь гомдоллохгүй.
6 дахь шок
Хоёулаа ажил хийсэн ч мөнгөөр сууна
Та гэрлэхдээ орлого хоёр дахин нэмэгдэнэ гэж бодож байсан уу? Зүүднээсээ сэр. Ганц бие байхад ганц кресль сандал хангалттай байсан бол гэрлэснийхээ дараа та тухтай, гоёмсог буйдантай болохыг хүснэ.
Гэвч нэг өдрийн дотор бүх зүйлтэй болох гэж хичээх хэрэггүй. Урьд чинь хүлээж буй он жилүүдэд үүнийг даатга.
7 дахь шок
Нөхөртэйгөө тааралдахаа болино
Нөхөр чинь таны сайн найз байсан бол яваандаа цорын ганц найз чинь болно.
Найз бүсгүйчүүдтэйгээ гадуур зугаалж, нөхрөө ч бас эрчүүдийн үдэшлэгт явахыг зөвшөөр. Үдэшлэгээс та хоёр бие биедээ ярих сонинтой ирнэ.
8 дахь шок
Нөхөртөө уурласан уурандаа шууд орондоо орно.
Хэрүүл маргааныг хүчээр шийдэх гэж оролдвол бүр муугаар эргэдэг. Тиймээс бухимдлаа тайлахдаа өөртөө ганцаараа байх боломж олго. Дийлэнх хосууд маргалдсан ч өглөө босохдоо бүгдийг мартаж, сэргэг болсон байдаг. Судалгаанаас харахад маргалдаж, муудалцсан ч эвлэрч чаддаг хосуудын харьцаа илүү бат бөх байдаг

Бичсэн: azka | цаг: 14:11 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Mr.
1
Бичсэн: Зочин (зочин) цаг: 13:07, 2012-06-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
Link><%LinkTitle%>