Гэр бүлийн амьдралийн үе шат
Гэр бүлийн амьдрал мушгиа байдлаар үргэлжилдэг. Энэ эргүүлэг эхэндээ тун ч эрчимтэй, учир нь үл ойлгогдом байдлаар мушгиран олон маргаан, үл ойлголцол, бүр салалт хагацал, тунирхлаар дүүрэн эргэлдэнэ. Эрдэмтэд судлаачдын олж мэдсэнээр гэр бүл салалтын ихэнх нь эхний таван жил дотор болдог байна.
Үүнээс хойно хямрал илрэх хугацаа нь хоорондоо улам холддог. Хүний амьдралд хамгийн хямралтайд тооцогдох хэд хэдэн цаг үе байдгийг гэр бүл судлаачид ийн өгүүлж байна.
Эхний жил
Хамгийн хачирхалтай нь сүй тавьсан, хамтран амьдрахаар шийдсэн олон хосууд гэрлэж ч амжаагүй ...